
Өндөршилийн мэдээ
“Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн болон “Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд Өндөршил сум эцэг, эх, асран хамгаалагчдын нэгдсэн хурлыг зохион байгуулав.
Нэгдсэн хурлаар 63 эцэг, эхийн төлөөлөл оролцсон бөгөөд гэр бүл дэх хүүхдийн оролцоо, хүүхэд хамгаалал, эцэг, эхийн оролцоо, хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд болон гэр бүл, сургууль, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.