
“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ӨМНӨГОВЬ” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
•Хувьцаа, бонд гэж яг юу вэ?
•Хадгаламжаас юугаараа ялгаатай вэ?
•Үнэт цаасны дансаа хэрхэн нээж, арилжаанд яаж оролцох вэ?
•1072 хувьцаатай холбоотой мэдээллээ хаанаас, хэрхэн шалгах вэ?
•Нас барсан иргэний эзэмшиж байсан хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгч хэрхэн шилжүүлэн авах вэ?
Эдгээр асуултын хариултыг нэг дороос авах боломжийг танд хүргэж байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ-н Санхүү төрийн сангийн хэлтсийн дэргэдэх Санхүүгийн боловсролын төв, Гүүдсек ҮЦК хамтран хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг зөвхөн онолоор бус, бодитоор хийж үзэх практик дадлагатай хослуулсан “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ӨМНӨГОВЬ” өдөрлөгийг зохион байгуулна.
Өдөрлөгөөр та:
• Хувьцаа, бонд, хадгаламжийн ялгааг ойлгоно
• Инфляцын үед мөнгөө хэрхэн хамгаалах талаар суралцана
• Бондын өгөөжийг зөв ойлгож сурна
• Үнэт цаасны данс нээх, арилжаанд оролцох үйл явцтай танилцана
• Арилжааны систем дээр практик дадлага хийнэ
• 1072 хувьцааны талаар хэрэгтэй мэдээлэл авна
• Нас барсан иргэний хувьцаа, ногдол ашгийг өв залгамжлагчаар шилжүүлэн авахтай холбоотой нотариатын мэргэжлийн зөвлөгөө авна
• Kahoot асуулт, интерактив сургалтаар мэдлэгээ бататгана.
Өдөрлөг нь зөвхөн хөрөнгө оруулагчдад бус өсвөр үеийнхэн, иргэд, аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулалт сонирхож буй ХҮН БҮРТ НЭЭЛТТЭЙ.
🗓 2026 оны 9 дүгээр сарын 28–29
📍 Өмнөговь аймаг