
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН УЛС ТӨРИЙН НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан 2026 оны 09 -р сарын 25-нд болно. Тус хурлаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэхээр аймгийн ИТХ дахь улс төрийн намын бүлгүүд өнөөдөр хуралдаж байна.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:
1. Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний тодотгол батлах тухай
2. Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
3. Газрын тосны хайгуулын сонгон шалгаруулалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
5. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайд санал өгөх тухай
6. Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын 2021-2025 оны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт тайлагнаж, 2026-2030 оны менежментийн төлөвлөгөө батлах тухай
7. 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
8. “Даланзадгадын дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
9. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай
10. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 15/07, 2024 оны 19/26, 2026 оны 9/27 дугаартай тогтоолуудын хавсралт дахь Канад хаус орон сууцны холбогдох хэсэг)
11. “Өмнөговь Гурвансайхан орон сууцны корпораци” ХХК-ийн Орон сууцыг түрээслэн, өмчлүүлэх журмыг шинэчлэн батлах тухай
12. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай
13. Орон нутгийн өмчийн тухай
14. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам батлах тухай
15. Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай.