Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын хуралдаан нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бусаар ажилладаг зарчимтай.
Өрсөлдөөний тухай хуулийн 17.2, 18.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 391 дүгээр тогтоолоор орон тооны гишүүнээр Г.Энхтөрийг, 389 дүгээр тогтоолоор орон тооны бус гишүүнээр Д.Дэмбэрэлжүнийг тус тус томиллоо.