
Хүүхдийн сурч, хөгжих ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Сайнцагаан сумын 2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 8-р цэцэрлэг, Мандал сургууль орчмын тохижилтын ажлын хүрээнд 50 автомашины багтаамж бүхий автозогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам, амрах сандал, хогийн сав, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авлаа.