
Дэлхий даяар сая сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой World Cleanup Day-2026 хөдөлгөөн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Бүх нийтийн сайн дурын цэвэрлэгээг зохион байгуулж 2026 оны 09 дүгээр сарын 17, 18, 19-ны өдрүүдэд өрнөж, Хараа болон Чулуут голын сав дагуух 8,5 га талбайг цэвэрлэж, 24,3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
Байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах чин сэтгэлтэй, бүх нийтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон сайн дурынхан, сурагчид , төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.
Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Төрийн банкны Дархан салбар, Дарханы Дулааны цахилгаан станц, Дархан Ус суваг, Цаг уур орчны шинжилгээний төв, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Малчин баг, 12 дугаар багийн иргэд, Дархан Импати, 1,5,17, ОД сургуулийн ахлах ангийн сурагчид та бүхэндээ сурлага, ажил хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсье. 👏👏👏