
🟣ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн #анхны болон #хоёр дахь #албадан дуудлага худалдааг зохион байгуулав.
Тус дуудлага худалдаанд нийт 16 үл хөдлөх эд хөрөнгийг оруулснаас:
🔹 2 үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулагдсан;
🔹 7 үл хөдлөх эд хөрөнгөд дэнчин ирээгүй;
🔹 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 1 үл хөдлөх эд хөрөнгө;
🔹 2 үл хөдлөх эд хөрөнгө шүүгчийн захирамжаар түдгэлзсэн;
🔹 4 үл хөдлөх эд хөрөнгө төлбөр авагчийн хүсэлт болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хойшлогдсон.