
✅Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0216 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Э.О-гоос 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулж С.Ч-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.О нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 3 жилийн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Э.О-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20538 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Э.О -г 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.