
Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан эцэг эх, багш, сурагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эцэг эхийн мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг сурагчдын хөгжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор “Эцэг эхийн нэг өдөр” үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.
📅 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр
👥 Хамрах хүрээ: 1–12 дугаар ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид
🏫 Зохион байгуулагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургууль
✨ Үйл ажиллагааны хүрээнд:
🔹 Богино хичээл, сургалт
🔹 Мэргэжил, ажлын туршлагаа хуваалцах
🔹 Ярилцлага, асуулт-хариулт
🔹 Дадлага, сонирхолтой үйл ажиллагаа
🔹 Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох
💙 Эцэг эх – Багш – Сурагч
Хамтын оролцоо → Хүүхдийн хөгжил → Гэрэлт ирээдүй
🌟 “Хүүхдийн сайн сайхны төлөө – Хамтдаа!”