
💉Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу 9 дүгээр сарын 4-нөөс эхлүүлж байна. Манай улсад томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1–2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна.
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА
Өнгөрсөн онд Завхан аймгийн хэмжээнд 6440 хүн тун томуугийн вакцин авч, зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулсан.
➡️ Харин энэ жил вакцины тоог 10150 хүн тун болгон нэмэгдүүлж, зорилтот бүлгийн иргэдээ бүрэн хамруулахыг зорьж байна. Хамралт 2026 оны 9 сарын 29-ны өдрийн байдлаар 41.2% байна. Томуугийн өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд та бүхэн идэвхитэй хамрагдана уу.
👶 6 сартайгаас 6 насны хүүхэд
🤰 Жирэмсэн эмэгтэй
👵 65 болон түүнээс дээш насны ахмад настан
🩺 Архаг хууч өвчтэй иргэд
эдгээр зорилтот бүлгийн иргэдэд вакциныг үнэ төлбөргүй хийнэ.
💉 ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авлаа.
📊 Судалгаагаар 1–5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан байна.
👩⚕️ Аймгийн хэмжээнд 25 дархлаажуулалтын нэгжийн 70 гаруй эмч, мэргэжилтэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна.
🛡 Иргэд та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, хүүхдүүд, гэр бүл, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс хамтдаа хамгаалъя.