
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЗДТГ
Дэлгэрцогт сумын иргэд, малчид, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний уламжлалт өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дэлгэрцогт түншлэл–2026” үзэсгэлэн худалдаа боллоо.
Үзэсгэлэн худалдаагаар сумын хэмжээнд үйлдвэрлэсэн цагаан идээ, айраг, шинэ ургацын бүтээгдэхүүн, гар урлал, уламжлалт болон орон нутгийн онцлог бүхий хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж, иргэд, зочдод сурталчлан борлуулав.
Мөн үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээгдэхүүнийг чанар, амт, өнгө үзэмж, уламжлалт арга технологи, орон нутгийн онцлог, бүтээлч байдлаар нь шилдэг цагаан идээ үйлдвэрлэгч, шилдэг айраг үйлдвэрлэгч, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, шилдэг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгарууллаа.