
Аймгийн 2026 оны орон нутгийн төсвийн хөрөнгө, Өндөр-Улаан сумын 2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны их засварын ажлыг "Газрын Гагнаас" ХХК гүйцэтгэж, аймгийн Засаг даргын 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/460 тоот захирамжаар захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, ашиглагч байгууллагын төлөөлөл 7 хүний бүрэлдэхүүнтэй байнгын ашиглалтад хүлээн авах комисс 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажиллаа.