
Оросын Холбооны Буриад улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, Сэлэнгэ аймгийн Зохиолчдын Хорооны дарга Хэнтийн Батхүү гэж олноо алдаршсан Болдын Батхүүг сумандаа урилгаар ирүүлэн “Зохиогч-Уншигчдын уулзалт”-ыг дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж утга зохиол, яруу найргийн гайхамшгийн талаар харилцан ярилцлаа. “Шүлэгч -2026” уралдааныг сурагчдын дунд “ “Эрх чөлөө” сэдвийн дор зарлаж нийт 21 сурагч зохиосон шүлгээ уншиж толилуулснаас:
10а ангийн сурагч У.Номунгэрэлт Тэргүүн байр
8а ангийн сурагч Б.Жавхлантөгс Дэд байр
10а ангийн сурагч О.Мөнхцэцэг Гутгаар байр
9а ангийн сурагч Р.Чинхүслэн Тусгай байр тус тус эзлэн зохиолчийн гарын үсэгтэй ном, өргөмжлөлөөр шагнуулан урамшуулагдлаа.
Дээрх байр эзэлсэн 4-н сурагчийг “Аймгийн зохиолчдын хорооны гишүүний үнэмлэх” гардуулан сайшаан алдаршууллаа.