
БОРЖИГИН ТҮҮХ, ӨВ СОЁЛ, ОРОН НУТГИЙН ОНЦЛОГИЙГ ШИНГЭЭСЭН “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ХУГАЦАА СУНГАГДЛАА.
- Боржигин түүх, өв соёл, орон нутгийн онцлогт тулгуурласан “Говьсүмбэр аймгийн брэнд бүтээгдэхүүн”-ийг тодруулж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
-Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн бүтээлч сэтгэлгээ, авьяас ур, чадвар, инновац, үйлдвэрлэл, болон зах зээлийн чадавхыг дэмжих.
-Орон нутгийн соёлын агуулгыг эдийн засгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, аймгийн нэр хүнд, аялал жуулчлал, орон нутгийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих зорилгоор зохион байгуулж байна. Уралдаанд оролцогчдыг 2026 оны 10 сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл Соёл урлаг, аялал жуулчлалын газарт бүртгэнэ. Уралдааны удирдамжийн доорх QR кодыг уншуулж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу?
Аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл болон Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэн хуулийн этгээд та бүхэн уралдаанд оролцохыг урьж байна.
Холбоо барих утас: 88333592, 99143342