
✅ Монголын Театрын музейгээс “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан “Эх хэл минь, миний бахархал” боловсролын ажлыг зохион байгууллаа.
✅ Тус арга хэмжээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол хэлний танхимын дэргэдэх “Титэм” уран бичлэгийн дугуйлангийн оюутан Г.Батзориг “Үндэсний бичиг – Ирээдүйн хөгжилд” сэдэвт лекц, бийрээр хэрхэн зөв, гоёмсог бичих зөвлөгөө, дадлага туршлагаа хуваалцлаа.
✅ Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутнууд музейн үзмэрийг тайлбартайгаар үзэж, бийрийн татлагаар өөрсдийн туршлагаа үеийнхэнтэйгээ харилцан солилцлоо.
✅ Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн “Титэм” уран бичлэгийн дугуйлангийн оюутнуудад сурлагын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.