
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд хүмүүжигчдэд "Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрийн дадал олгох, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар суурь мэдлэг олгох" сэдвээр сургалт зохион байгууллаа.
✅Сургалтыг “Эм эс девелопмент консалтинг” ХХК-ний дэргэдэх мэргэжлийн сургалтын төвийн багш Б.Мөнгөншагай удирдан явуулсан бөгөөд сургалтад нийт 2 хүмүүжигч, зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн 17 этгээд, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн 13 этгээд хамрагдлаа.