
Бичил цахилгаан тээврийн хэрэгслийн осол, гэмтэл эрс нэмэгджээ
Суррон, цахилгаан скүүтер, мопед зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тоо 6 дахин өссөн байна.
📊 2026 оны статистик:
🔹 Нийт 814 хүн осол, гэмтэл авчээ.
🔹 Үүнээс 70 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.
🔹 51 хүн мэс засалд орсон байна.
⚫ 2024–2026 оны хооронд
Суррон, цахилгаан скүүтер, мопедтой холбоотой ослын улмаас 11 хүн амь насаа алджээ.
⚠️ Иргэдэд зөвлөж байна:
🪖 Хамгаалалтын дуулга болон хамгаалах хэрэгслээ заавал өмсөх
🚦 Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөх
⚡ Хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодохгүй байх
👥 Нас, зориулалтын шаардлагыг хангаж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн хөдөлгөөнд оролцох
Аюулгүй жолоодлого таны болон бусдын амь насыг хамгаална.
#ЗамынАюулгүйБайдал #Скүүтер #Суррон #Мопед #ОсолГэмтэл #ГССҮТ