
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН АМРАЛТ 07/10-ААС 07/19-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛ БУЮУ 10 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтыг сунгаж, 2026 оны 07 дугаар сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлснээр нийт 10 хоног амрахаар шийдвэрлэгдлээ.
📌Та бүхэнд аймгуудын албан ёсны эх сурвалжаас нэгтгэн бэлтгэсэн Аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.
✅Баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын баяр наадмыг 08 дугаар сарын 1 хүртэл хойшлуулсан байна.
🇲🇳
Архангай 7-р сарын 8, 9
Баянхонгор 7-р сарын 25, 26
Булган 7-р сарын 8, 9
Говь-Алтай 7-р сарын 8, 9
Говьсүмбэр 7-р сарын 8, 9
Дархан-Уул 7-р сарын 8-10
Дорноговь 7-р сарын 6, 7
Дорнод 7-р сарын 8, 9
Дундговь 7-р сарын 24-26
Завхан 7-р сарын 24-26
Орхон 7-р сарын 22-26
Өвөрхангай 7-р сарын 8, 9
Өмнөговь 7-р сарын 8, 9
Сүхбаатар 7-р сарын 24-26
Сэлэнгэ 7-р сарын 8, 9
Төв 7-р сарын 8-10
Хөвсгөл 7-р сарын 8, 9
Хэнтий 7-р сарын 8, 9-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар товлогдсон байна.
🚗Хүндэт жолооч, иргэд ээ!
Баяр наадмын өдрүүдээр холын замд зорчихдоо:
✅Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоондоо хамрагдах
✅Автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
✅Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх
✅Хурд хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа эрхэмлэх
✅Хүүхэд болон зорчигчдын хамгаалалтын бүсийг тогтмол зүүхийг уриалж байна.
Эрүүл мэнд, амь нас юунаас ч үнэтэй. Хариуцлагатай, соёлтой жолооч байж, өөрийн болон бусдын аюулгүй байдал, амь насыг хамгаалцгаая.
✨Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай