Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийтийн тээврийн бодлогын газрын албан хаагчид “АЛТАН НАМАР–МОД ТАРИХ УЛИРАЛ” аянд нэгдлээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 75 ширхэг жимсний мод тарьж нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.