
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах сургалтыг яам болон харьяа 25 байгууллагын холбогдох албан хаагчдад танхим болон цахимаар зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь салбарын байгууллагуудын цахим мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, нээлттэй мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой юм.