МОНГОЛ - ОРОС ХОЁР УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 105 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН "БАРУУН БҮСИЙН ОРОС ХЭЛ, СОЁЛЫН 66 ДАХЬ ӨДӨР"-ИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Орос хэлний хичээлд сонирхолтой хүүхдүүдийн авьяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, Орос хэлний багш нар болон орос улсад боловсрол эзэмшсэн төгсөгчдийн мэргэжил арга зүй, туршлагаа харилцан солилцох, хуваалцах, ирээдүйн орос хэлтэй мэргэжилтэнг бэлтгэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой "БАРУУН БҮСИЙН ОРОС ХЭЛ, СОЁЛЫН 66 ДАХЬ ӨДӨР"-ийн арга хэмжээ 2026 оны 09 сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.
Тус үйл ажиллагааг Улаанбаатар дахь Русский Дом (РЦНК), Монголын Найрамдлын Нийгэмлэгүүдийн Эвлэл, Говь-Алтай аймгийн Засаг Даргын Тамгын газар, Боловсролын газар, Есөнбулаг сумын 2 дугаар сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нар, 12 дугаар ангийн сурагчид оролцож байна.
Тус арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.
✅Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Кильпякова Валерия Валерьевна тэргүүтэй төлөөлөгчдийн албан уулзалт
✅ “Та Орос улс болон Орос хэлийг хэр сайн мэдэх вэ?” интерактив багийн асуулт, хариултын тэмцээн
✅ Ахлах ангийн сурагчдад зориулсан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэл хийх
✅ Математик, Орос хэл, Хими, Биологийн олимпиад
✅ Орос хэлний багш нар болон Орос улсад төгсөгчдийн уулзалт
Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ХОЁРДУГААР СУРГУУЛЬ