
🇲🇳Монгол Улсын хөдөлмөрийн баатар, XX зууны манлай хилчин, Гавьяат хуульч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Түүхийн ухааны доктор, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал яг энэ мөчид Улаанбаатар хотод болж байна.
📌Тус эрдэм шинжилгээний хуралд ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Мягмардорж оролцож хурлын нээлтийн ажиллагаанд зориулж үг хэлсэн бөгөөд хурлын хүндэт зочноор ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны ХАБА-ны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн орлогч, ДХИС-ийн удирдлага, Хилчин эрдэмтдийн төлөөлөл, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн төрсөн охин, ач зээ нар болон ахан дүүсийн төлөөлөл оролцож эрхэм генералын гавьяат үйл хэргийн талаар илтгэл хэлэлцүүлж байна.