
✅Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн шинэчлэн хөгжүүлсэн “e-Property” систем, мөн цахим хэлбэрээр хийсэн хэлцэл болон цахимаар барьцааны эрх хүлээн авч бүртгэл хөтлөх системийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сургалтыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөдөг 14 сумын улсын бүртгэгч болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нарт 2026 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
✅Сургалтаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шинэчлэн хөгжүүлсэн “e-Property” системийн хэрэглээ, давуу тал, системд бүртгэл хөтлөхөд анхаарах асуудал, эрхийн улсын бүртгэлийг нэгдсэн арга зүйгээр хөтлөх, системийн ашиглалт, мэдээллийн технологи болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах туршилт амжилттай зохион байгуулсан.
✅2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг "Е- PROPERTY" системээр хүлээн авч, системийг амжилттай нэвтрүүллээ.


