
Монополын эсрэг газар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цахимаар зохион байгууллаа.
Сургалтад Монополын эсрэг газрын албан хаагчид болон орон нутаг дахь улсын байцаагчид хамрагдаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэл, зөвлөмж авч, мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам удирдан явуулж, авлигаас ангид, шударга, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхэд албан хаагч бүрийн оролцоо, ёс зүй чухал болохыг онцоллоо.
Албан хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг бататгах, хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж хэвших, төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хамтран зохион байгуулсан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.