“Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй явуулын эмнэлгийн ээлжит үзлэг Чандмань сумд 3 хоног амжилттай зохион байгуулагдлаа.
Үзлэгт Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг ажиллаж, нийт 214 иргэнийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрууллаа. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдсан Чандмань сумын нийт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн энэ хугацаанд биднийг халуун дотноор угтан авч, ажиллах тав тухтай нөхцөлөөр ханган, амт чанартай хоолоор сэтгэл гарган үйлчилсэн Чандмань сумын Ч.Бат-Эрдэнэ даргатай Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.
Дараагийн явуулын эмнэлгийн үзлэг 2026 оны 9 дүгээр сарын 24–26-ны өдрүүдэд Цогт сумд үргэлжилж байна.
АЛТАЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ