
✅Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1556 дугаар шийдвэрийн тэтгэлэг төлөгч Т.Э-гээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.М-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 08 жил 06 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Т.Э-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19868 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Т.Э-г 30 хоногийн хугацаагаар баривчилж, 50 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.