
Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дараах сургалтыг зохион байгууллаа.
📌 2026.09.22 – “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн сургалтыг Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн С.Баярмаа зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангалаа.
📌 2026.09.24 – “Төсвийн тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”-ийн сургалтыг Эрх зүйн зөвлөгөө, сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Наранцэцэг зохион байгуулж, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Сургалтаар албан хаагчдын хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахад чиглэсэн мэдээлэл, арга зүйн зөвлөгөө авч ажиллалаа.