
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Ази дахь чухал ашигт малтмалын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах төсөл (CREST)-ийн төлөөлөгчидтэй 09 дүгээр сарын 23-ны өдөр уулзалт хийлээ.
Уулзалтаар уул уурхай, байгаль орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, үр дүнг танилцуулж, төслийн багаас тавьсан асуултад хариулав.
Цаашид төслийн үр өгөөжийг дээшлүүлж, орон нутаг дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд, цагдаа, хууль сахиулах байгууллагуудыг чадавхжуулах, салбар дундын уялдааг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар талууд тохиролцов.