
Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр аймгийн хэмжээнд 7 болон 15 насны хүүхдийг Сахуу татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор сахуу татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
👩⚕️ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?
-Эмчийн үзлэгт орох
-Сайтар унтаж амрах
-Хоол, цайгаа уух
-Дулаан хувцаслах
🧑⚕️ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ?
-Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
-Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
-Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
-Цөөн тохиолдолд халуурах, бие сулрах, тарьсан хэсэгт хөндүүрлэх ба овойж хавдаж болно.
👨⚕️ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТ:
-Урьд нь сахуу татран өвчний эсрэг вакцин тариулж, ноцтой урвал өгч байсан тохиолдол