
Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээнд цаг алдалгүй холбон зуучлах зорилгоор Өрхийн эмч, сувилагч нарт “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг” сэдэвт сургалт, мэдээллийг зохион байгууллаа.
Сургалтын үеэр:
🔹 Хүүхдийн урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх үзлэгийн зорилго, ач холбогдол
🔹 Үзлэгийг зохион байгуулах үе шат, арга зүй
🔹 Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн үнэлгээ
🔹 Эрүүл мэндийн эрсдэл, эмгэг өөрчлөлтийг эрт илрүүлэх
🔹 Үзлэгийн үр дүнг бүртгэх, баримтжуулах
🔹 Илэрсэн эрсдэл, өөрчлөлтийн үед дараагийн шатлалын тусламж үйлчилгээнд холбон зуучлах
🔹 Цэцэрлэг, сургууль болон эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж өглөө.
Тус сургалт нь 2026 онд хэрэгжүүлэх хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, эмч, сувилагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулах ач холбогдолтой юм.
👧🧒 Хүүхэд бүр эрүүл байх эрхтэй.
Эрт илрүүлэлт – эрүүл ирээдүйн үндэс.