
✅Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1330 дугаар шийдвэрийн тэтгэлэг төлөгч Д.Э-гээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж О.О-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 04 жил 01 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Д.Э-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19831 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Д.Э-г 10 хоногийн хугацаагаар баривчилж, 15 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.