
Сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан 2026 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт Нутгийн удирдлагын ордны 3 давхарын “Иргэний танхим”-д хуралдана.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
1. Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээ, зээл олгох сонгон шалгаруулах, хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2. Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээлэл, санал сонсох тухай
3. Долоошарзаг ОНӨААТУҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээлэл, санал сонсох тухай
4. Сумын 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
5. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоход санал хүргүүлэх тухай
6. Хөвсгөл сүлд ХХК-ийн газрын түр зөвшөөрөл хүсэх тухай