2026.09.22-23 ны өдрүүдэд JICA Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төсөл /түншлэл хэлбэр/ Монгол улсын төрийн өмчит сургуулиудад шүд цоорлоос урьдчилан сэргийлэх, шүдний үзлэгийн тогтолцоог бүрдүүлэх, фторт уусмалаар ам зайлах арга зүйг түгээн дэлгэрүүлэхээр Япон улсын шүдний их эмч MASARU HASEGAWA ажиллалаа. 09 сарын 22 нд Эрүүл сургууль-эрүүл шүд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болж аймгийн Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга Г.Эрдэнэбулган, БГ-ын дарга О.Отгонбаяр, мэргэжилтэн Д.Бүжидмаа, П.Отгончимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Оюут багийн Засаг дарга А.Бямбасүрэн нар оролцсон байна. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүдний их эмч М.Алтанхуяг 1-3 дугаар ангийн суралцагчдад шүдний үзлэг хийж, Япон улсын шүдний их эмч MASARU HASEGAWA ам, шүдээ угаах дадлага, фторт уусмалаар ам зайлах арга зүйг зааж, сургалт нөлөөллийн ажил зохион байгуулсан. Мөн багш ажилтан, оролцооны Оргил эмч клубын суралцагчдад шүд эрүүл байхын ач тус, хэрхэн арчилж байх сургалтыг орсон. Хүүхдийн оролцооны АППОЛА радио студийн под кастад зочноор оролцож чөлөөт ярилцлага хийлээ. Анги удирдсан багш нараар нь дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт сургалт мэдээллийг түгээн дэлгэрүүлэх шаардлага гарч байна.