
Замын-Үүд сумын Улсын бүртгэгч С.Шүрэндулам, Хилчин багийн ажлын албатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор 16 насны цахим иргэний үнэмлэх олгох үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.
Төрийн үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн шуурхай, хүртээмжтэй хүргэх хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулж байна.