
"Хамгийн сайн сургууль-Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн хүрээнд манай сургууль салбар бага сургуулиа Хан-Уул дүүргийн 23-р хороонд байрлах "Max Well" хотхонд нээж, 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
✅Сурагч багш нарын ажиллаж, суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дараах чиглэлүүдэд онцгойлон анхаарч байна.💯
Үүнд:
🏫Сургалтын бааз, тоног төхөөрөмж, орчин үеийн стандартад нийцсэн техник хэрэгсэл
👉Засвар, тохижилт: Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тохилог, дулаан орчин
👩🏫Багшлах боловсон хүчин: Сургалтын хөтөлбөрийг чанартай, хүртээмжтэй хэрэгжүүлэх мэргэжлийн, чадварлаг багш нарын багийг бүрдүүлж байна.
✅Сурагч багачуудаа тохилог, аюулгүй, чанартай сургалтын орчинд угтан авахад бэлдэн хамтран зүтгэж буй баг хамт олон, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа салбарын удирдлагуудад талархал илэрхийлье.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА