
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдааныг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Засаг даргын Тамгын газрын "Иргэний танхим"-д хуралдуулахаар товлож дараах 12 асуудлыг хэлэлцэхээр тогтов. Үүнд:
1.Төлөөлөгчийн бүрэн эрх зөвшөөрөх тухай
2.Сумын сонгуулийн хороог татан буулгах тухай
3.Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
5.Боловсон хүчин бодлого хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
6.Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай
7.Зарим газрын орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
8.Энгийн хог хаягдлын цэвэрлэх, тээвэрлэх, булшлах нэгж тарифыг тогтоох тухай
9.Орон нутгийн өмчийн тухай
10Сумын 2026 оны төсвийн тодотгол батлах тухай
11.Сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах оруулах тухай
12.Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг шинэчлэн батлах тухай