
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу.Материал хүлээн авах хугацаа
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2026.09.21-ний өдрийн 08:30 цагаас 2026.09.23-ны өдрийн 17:30 цаг хүртэл Хонгор сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа зохион байгуулагдах хугацаа
Дуудлага худалдаа 2026.09.04-ний өдрийн 10:00-17:30 цагийн хооронд Хонгор сумын Засаг даргын тамгын газрын хурлын зааланд явагдана. Дуудлага худалдаанд оролцохоор ирэхдээ иргэний үнэмлэхээ авч ирэхийг анхаарна уу.
Бүрдүүлэх бичиг баримт
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчирч өгнө. Үүнд:
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд хүсэлтээ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу үнэн зөв гаргана.
Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Дэнчингийн 10 хувь төлсөн эх хувь баримт; Дэнчин 10% тушаах данс: Төрийн сан банк 100190200967 Да.Хо газрын дуудлага худалдааны орлого IBAN:080090
Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг тушааж баримтыг хавсаргана. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөг тушаах данс: Төрийн сан банк 100190200941 Да.Хо улсын тэмдэгтийн хураамж IBAN:310090
Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
Төлөвлөлтийн нэгж талбар
Дэлгэрэнгүй ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ мэдээллийг https://www.gov.mn/news/n/8666 хаягаас авах боломжтой