
Манай сургууль Дархан Хоггүй Ирээдүй НҮТББтэй хамтран хог хаягдлыг үүсвэр дээр нь бууруулах, сурагчдад зөв дадал хэвшүүлэх зорилготой “ЦЭВЭР ШИЛ” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд сурагчид шилэн савыг ангилан цуглуулж, байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ хуримтлалын зөв дадал эзэмших боломж бүрдэх юм. 🌱♻️
Хоггүй орчин – Иргэний оролцоо