
ДЭЛГЭРЦОГТ ТҮНШЛЭЛ–2026 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО
Дэлгэрцогт сумын иргэд, малчид, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний уламжлалт өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дэлгэрцогт түншлэл–2026” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд сумын хэмжээнд үйлдвэрлэсэн цагаан идээ, айраг, шинэ ургацын бүтээгдэхүүн, гар урлал, уламжлалт болон орон нутгийн онцлог бүхий хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж, иргэд, зочдод сурталчлан борлууллаа.
Мөн бүтээгдэхүүний чанар, амт, өнгө үзэмж, уламжлалт арга технологи, орон нутгийн онцлог, бүтээлч байдлыг харгалзан шилдэг оролцогчдыг шалгаруулж, шагнал гардууллаа.