
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан орон даяар хэрэгжүүлж буй энэхүү үндэсний хөдөлгөөнийг Төв аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийн хурлыг аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр удирдан чиглүүлж, холбогдох хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлаар “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний ерөнхий мэдээлэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын салбар бүрийн онцлогт нийцүүлэн баталсан тушаалын дагуу үнэлгээ хийх, хяналтын хуудас ашиглах зааврыг танилцуулж санал солилцлоо.
“Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллага бүр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, үнэлэх, бууруулах, олон нийтийн орчинд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлж, ажлын үр дүнг тухай бүрт тайлагнаж ажиллах юм.
Хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Б.Отгонбаяр байгууллага, аж ахуйн нэгжийн эцэг эхийн зөвлөл болон “Эрсдэлийн хяналтын хороо”-нд холбогдох үүрэг чиглэлийг албан бичгээр хүргүүлэхээр боллоо.