
✅Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцааны олон нийтийн суурийг бэхжүүлэх, хоёр орны иргэд, олон нийт хоорондын харилцан ойлголцол, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд цуврал арга хэмжээг 2026 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
✅Тус арга хэмжээг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байна.
✅“Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийг энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд соёл, урлаг, мэдээлэл, кино болон бусад чиглэлээр 12 үндсэн төрөл, нийт 23 арга хэмжээ болно.
🎥Соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах “Хятадын кино долоо хоног” кино өдрүүдийг “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй бөгөөд 2026 оны 9 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд үргэлжилнэ.
🎬Кино өдрүүдийн хүрээнд: БУРХДЫН ШИНЭ ЭРЭМБЭ: ЯНЖЯНЬ, ИЧИМХИЙ ТӨМӨР НУДАРГА, ДЭЭВЭР ДЭЭРХ ХӨЛБӨМБӨГ, ПАНДА ТӨЛӨВЛӨГӨӨ зэрэг дөрвөн киног Улаанбаатар хотын Tengis Cinema, Гэгээнтэн, Soyombo, Cinema Next кино театрууд болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Шарга кино театрт толилуулна.
Эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж, үзэж сонирхохыг урьж байна.
🗓Кино толилуулах өдөр: 2026.09.24 – 2026.09.28
⏳Үзвэрийн цаг: 15:00, 20:00