
“СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд БНСУ-ын тархи судлал, тархины боловсролын чиглэлийн доктор, профессорууд Монгол Улсад хүрэлцэн ирж, эрүүл мэндийн салбарын эмч, сэтгэл зүйч, судлаач мэргэжилтнүүдэд судалгаа, практикт ашиглагдаж буй арга зүй, туршлагаа хуваалцлаа.
Аддиктологийн эмнэлгийн урилгаар оролцсон БНСУ-ын мэргэжилтнүүд
🔹 “Донтолтоос урьдчилан сэргийлэх, эмчлэхэд чиглэсэн духны дэлбэнгийн дасгалжуулалт”
🔹 “EEG-д суурилсан нейрофидбэк дасгалжуулалт ба өөрийгөө зохицуулах чадварын сэргэлт”
сэдвээр илтгэл тавьж, онолын мэдлэгийг практик дасгал, арга зүйтэй хослуулан танилцуулсан нь мэргэжилтнүүдийн сонирхлыг татсан хэсгүүдийн нэг байлаа.
Энэ удаагийн хамтын ажиллагааны бас нэг үр дүн нь үндэсний мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажил байв.
Аддиктологийн эмнэлгийн дарга Д.Ганбат, сэтгэл зүйч Г. Энхболор нар тархины үнэлгээ, зөвлөгөөний II зэргийн сургалтыг амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа.
Тархи судлалын мэдлэг, EEG-д суурилсан үнэлгээ, нейрофидбэк болон өөрийгөө зохицуулах чадварыг дэмжих арга зүйг мэргэжлийн практиктай уялдуулах нь энэ чиглэлийн цаашдын сургалт, судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
🤝 Монгол–Солонгосын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага солилцоо, мэргэжилтэн чадавхжуулах хамтын ажиллагаа ийнхүү дараагийн шатанд үргэлжилж байна.