Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан 78 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар дараах 5 асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:
✅Аймгийн хөгжлийн 2027 оны жилийн төлөвлөгөөний тухай
✅Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг шинээр тогтоох тухай
✅Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох талбайд санал өгөх тухай
✅Аймгийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
✅2025 оны төсвийн гүйцэтгэлийн тухай
🔰 Мөн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч “ өрхийн эмнэлгийн эрхлэгч эмч Ж.Ариунаад Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын гавьяат эмч цол хүртсэнд баяр хүргэн аймгийн ИТХ-аас хүндэтгэл үзүүллээ.