
✅Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2472 дугаар шийдвэрийн тэтгэлэг төлөгч Б.Н-ээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Н нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 02 жил 03 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.Н-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19808 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Н-г 10 хоногийн хугацаагаар баривчилж, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.