
2026 оны 9 дүгээр сарын "Уулзалт, туршлага хуваалцах хуваарь" - т төлөвлөгөөний дагуу сумдын насан туршийн суралцахуйн нэгжийн багш нарт мэдээлэл хүргэх, харилцан туршлага хуваалцах цахим сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд НТСТөвөөс :
📌✨️📌Илтгэлийн уралдаантай холбогдох зөвлөмж болон бусад цаг үеийн мэдээлэл
📌🧑🏫👩🏫4 дүгээр улирлын цахим уулзалтын төлөвлөлтөд тусгагдсан "Идэвхтэй сургалтын аргазүй" - ээсээ хуваалцах хуваарийн дагуу Адаацаг сумын насан туршийн суралцахуйн нэгжийн багш О.Гантулга :
📌✨️📌 Боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр суралцагч хүүхдүүдийг идэвхжүүлэх "ХГҮА - ны цаг"
📌✨️📌 Насанд хүрэгчдэд чиглэсэн "Хэрэгцээнд суурилсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудын хамтаар зохион байгуулах" аргазүй, үр дүн
📌👩🏫Баянжаргалан сумын насан туршийн суралцахуйн нэгжийн багш М.Хишигжаргал :
📌✨️📌Micro learning буюу "Богино мэдээлэл - ойлголт - Хэрэгжүүлэлт - Бүтээл - Үнэлгээ" - ний аргачлалыг 6 - 9 дүгээр ангийн сурагчдад туршин хэрэгжүүлсэн үр дүнгээ тус тус танилцууллаа.
👏🥰👏 "Яг цагтаа" цахим үйл ажиллагаанд оролцсон нэгжийн нийт багш нар болон өөрийн сургалт үйл ажиллагаанд ашигладаг "Идэвхтэй сургалтын аргазүй, аргачлал, үр дүн" - гээ танилцуулсан багш О.Гантулга, М.Хишигжаргал нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.