Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шинээр элсэгч оюутан, суралцагчдад зориулсан урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж байна.
📌 Сургалтын хүрээнд оюутан, суралцагчдад:
🔹 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
🔹 Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, эрсдэлээс хамгаалах
🔹 Цахим гэмт хэрэг, цахим залилангаас сэргийлэх
🔹 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
🔹 Өдөр тутмын орчинд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах
🔹 Хууль, эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх, зөв хандлага төлөвшүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
📌Сургалтад:
- ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба,
- ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар,
- Баянгол дүүргийн Цагдаагийн газар,
- БГД-ийн Замын цагдаагийн хэлтэс,
- БГД-т үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн төлөөлөл оролцож байна.
📅 09 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад 1000 гаруй оюутан, суралцагч хамрагдана.
📌Өнөөдрийн хувьд Барилгын политехникийн коллежийн Нэгдүгээр курсын 150 гаруй оюутан тус сургалтад хамрагдлаа.
БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026.09.21