
Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан Жюү жицүгийн “SJJIF WORLD CHAMPIONSHIP-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай байгууллагын жүдо бөхийн дасгалжуулагч М.Сугар амжилттай оролцож, эх орон, аймгийнхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө.
Тэрээр -81 кг жингийн ангилалд:
🥈 No-Gi төрөлд – Мөнгөн медаль
🥈 Gi төрөлд – Мөнгөн медаль тус тус хүртсэн бахархам амжилтыг үзүүллээ.
Тэвчээр, хөдөлмөрөөрөө энэхүү гайхалтай амжилтыг гаргасан дасгалжуулагч М.Сугартаа Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын нийт хамт олноос нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Цаашдынх нь ажил хөдөлмөр, спортын их үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе!