
▪️ 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, энх тайвны төлөө хүчин зүтгэж явсан ахмад дайчдын үр хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн илгээлтийг хүндэтгэн гардууллаа.
▪️ Ховд аймгаас 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан нийт 35 дайчин бүртгэлтэй байдгаас өнөөдөр 23 ахмад дайчны үр хүүхэд Ерөнхийлөгчийн илгээлтийг гардан авлаа.
▪️ Илгээлтээр ахмад дайчдын Чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох архивын баримт бичиг, “Бид ялав” медалийг үр хүүхдэд нь гардуулсан нь эцэг, өвгөдийнхөө алдар гавьяа, түүхэн дурсамжийг өвлөн авч буй хүндэтгэл, бахархлын онцгой мөч байв.
Баатруудын алдар гавьяа үеийн үед мөнхөд дурсагдах болтугай!