
“Талын таван эрдэнэ” Ерөөлч магтаалчдын олон улсын II-р наадамд 3 ерөөлч магтаалч оролцож МУСТ өвлөн уламжлагч Ерөөлч магтаалч С. Батбаатар 4-р байрт шалгарсан.
“Талын таван эрдэнэ” Соёлын цогц арга хэмжээний хүрээнд гар урлалын төрөлд дээс томох, зүү ороох, айраг исгэх гүүний үрс гаргах ёслолыг амжилттай зохион байгуулсан.
Мөн уг арга хэмжээний хүрээнд “ Хос морьтон шалгаруулах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүэх арга хэмжээнд 5-р багийн өвлөн уамжлагч П. Даваасүрэнгийн гэр бүл Зээрд халзан зүсмийн 3 хос мориор оролцож Тэргүүн байрт шалгарсан.