✅Нийслэлийн хүүхдийн 132 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойрогт Жаргалант, Рашаант, Байдлаг, Хэрлэн, Тогос уул болон Хөдөө хэсгийн 2-5 настай хүүхдүүд хамрагддаг.
✅Тус цэцэрлэг нь хичээлийн 1, 2 дугаар байртай, нийт 175 хүүхдийн хүчин чадалтай. 2026-2027 оны хичээлийн жилийн цахим бүртгэлээр нийт 229 хүүхэд бүртгүүлжээ.
✅Хичээлийн 1 дүгээр байр 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч 113 хүүхэд, 2 дугаар байр 75 хүүхдийн багтаамжтай ч 95 хүүхэд хүлээн авч, хүчин чадлаас давсан ачаалалтай ажиллаж байна.
✅Иймд цаашид хүүхдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор тус цэцэрлэгт өргөтгөлийн байр шаардлагатай байгаа юм.
✅Мөн хичээлийн 2 дугаар байрны дээврийн засвар хийх хэрэгцээ үүссэн байна.
Түүнчлэн 2026-2027 оны хичээлийн жилээс улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн хоол үйлдвэрлэлд нэгдсэн цэс мөрдөж эхэлж байна